БНСУ-д 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг энэ
сарын сүүлээс “COVID-19”-ийн
вакцинд хамруулж эхэлнэ гэж тус улсын Дотоод хэргийн сайд Чон Хэ Чоль өнөөдөр
мэдэгджээ.
Хүүхдүүдэд зориулсан
“COVID-19”-ийн вакцинуудын
аюулгүй байдал нь хилийн чанадад хангалттай нотлогдсоноос гадна 11-ээс доош
насны хүүхдүүдийн дундах өвчлөл улсын хэмжээнд илэрсэн бүх тохиолдлын 15 хувиас
дээш хувийг эзлэх болоод байна гэж тэрбээр “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлсэн
байна.
Түүний мэдээлснээр,
Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг гуравдугаар сарын сүүлээс вакцинжуулж
эхэлнэ. Тодруулбал, вакцинд хамрагдах хүүхдүүд гуравдугаар сарын 24-нөөс эхлэн урьдчилан
бүртгүүлэх бөгөөд гуравдугаар сарын 31-нээс орон даяар 1200 клиникт вакцинжуулалт эхлэх ажээ.
БНСУ-ын Засгийн газар хичээлийн
хаврын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг
өнгөрсөн сард олгожээ.
Өнөөдрөөс Засгийн
газар мөн вакцины хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа
өнгөрч буй 12-17 насны өсвөр хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулж эхэлнэ гэдгийг
Чон Хэ Чоль мэдээлжээ.
БНСУ-д “омикрон”
хувилбарын давлагаа энэ долоо хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байгаа юм. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 309 790 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 6 866 222-т хүрчээ.