Бяцхан аврагчид үе тэнгийнхэндээ мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-13 19:30:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх “Аврагч Мазаалай” танхимын Томоо, Солонго нараас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан сургалтаа явуулж эхэлжээ.

Бяцхан сургагч багш нар болох Томоо, Солонго нар энэ удаа Сүхбаатар, Шаамар сумын цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх сургалтаа явуулсан байна.  Бяцхан аврагчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хичээл заахын зэрэгцээ галын аюулгүй байдлын сургалтын танхимуудаа танилцуулсан байна. Мөн сургалтаар гал гарсан үед тусгай дугаарын 101 утсанд дуудлага өгөх, гэрийн хаягаа хэлэх, гал түймрийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг олон мэдлэг олгожээ. Түүнчлэн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх таван төрлийн сэрэмжлүүлэг бүхий хөргөгчний наалт, “Аврагч мазаалай" гарын авлагыг сурагчдад тараажээ. 



相关新闻