Баян-Өлгий аймагт 45,6 мянган хээлтэгч төллөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ хавар 956,5 мянган
толгой хээлтэгч төллөнө гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас
гаргажээ.
Үүнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 45,6 мянган толгой хээлтэгч
төллөжээ. Харин 1128 хээлтэгч хээл хаясан байна.
Одоогоор Алтанцөгц, Баяннуур, Сагсай, Толбо суманд мал ид төллөж байгаа. Харин
уулархаг, өндөрлөг нутаг бүхий сумдад мал хараахан төллөж эхлээгүй байна.
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймгийн малчид өнгөрсөн онд 860.8 мянган төл бойжуулж, бойжилт
97.5 хувьтай байсан юм.