БОЭТ-д шинэ тоног төхөөрөмж хүлээлгэж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-11 13:22:46

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр БОЭТ-д халдварт цар тахлын гамшгийн үеийн эмчилгээний бэлэн байдлыг хангахад шаардагдах эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. 

Тухайлбал, мэс заслын өрөөний таазны гэрэл, ургийн хяналтын монитор, зөөврийн тэргэнцэр, хүчилтөрөгчийн зөөврийн баллон, фото эмчилгээний аппарат, нярайн дулаацуулах ширээ, 12 сувагтай зүрхний цахилгаан бичлэг, дуслын автомат шахуурга, хүүхэд нярайн дижитал ларенгоскопи, зөөврийн эхо, дефибрилятор, КОС анализатор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 155 сая төгрөгийн санхүүжилтээр 20 нэр төрлийн тоног төхөөрөмжийг  “Ай эм си инженеринг” ХХК нийлүүлжээ.



相关新闻