Аймгийн МАН-ын хорооны даргаар Д.Бауыржаныг сонгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын хорооны 29 дүгээр Бага хурал
энэ сарын 10-ны өдөр Өлгий хотод боллоо.
Хурлаар аймгийн
намын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Намын даргад одоогийн аймгийн
Засаг дарга Д.Бауыржан, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ыбырай нар нэрээ
дэвшүүллээ.
Нууц санал
хураалтаар Бага хурлын 300 гаруй гишүүний
74,7 хувийн саналыг авч, Д.Бауыржаныг аймгийн Монгол ардын намын хорооны даргаар сонгов.