Аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдэлж, дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-10 22:13:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэх, дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлахыг уриаллаа.

Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас дээрх уриалгыг хүлээн авч, “Монгол тууль-Дэлхийн өв” аянд нэгдэхийг уриаллаа. Аянд Сэлэнгэ аймгийн бүх шатны боловсролын байгууллагын Монгол хэл, Уран зохиолын багш нарыг нэн түрүүнд оролцохыг урин дууджээ. Дуудлагыг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш нар “Монгол туулийн баатрууд” хайчилбараар нэгдэн оржээ.  

相关新闻