“Нямбаатар сан” дөрөв дэх цэцэрлэгийнхээ барилгын ажлыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нямбаатар сан”-гийн санаачилгаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Тус хороо цэцэрлэгийн
насны 1170 хүүхэдтэй, төрийн өмчийн хоёр, халамжийн нэг цэцэрлэгтэй аж. Эдгээр цэцэрлэгт
мөн дүүргийн 24 дүгээр хорооны багачууд сурдаг, ачаалал нь их байдаг байна. Тэгвэл
өргөтгөл хэлбэрээр барьж буй 158
дугаар цэцэрлэг 75 ортой байх юм.
Барилгын ажлыг “Саруул-Өглөө” ХХК гүйцэтгэх бөгөөд шаардагдах хөрөнгийг “Нямбаатар сан”, хандивлагчид бүрэн хариуцна. Тус компанийнхан цэцэрлэгийг ирэх намар ашиглалтад оруулна гэдгээ шав тавих ёслолын үеэр хэллээ.
Ташрамд дурдахад, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн жилүүдэд “Нямбаатар сан”-гаараа дамжуулан тойрогтоо гурван цэцэрлэг барьж, ашиглалтад оруулжээ. Дээрх 158 дугаар цэцэрлэг тус сангаас барьж буй дөрөв дэх цэцэрлэг болж байгаа юм.