"Булган ундрага", "УБ-БҮК", "Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид энгийн арилжаагаар 38 ХК-ийн 810,049 ширхэг хувьцааг 231.6 сая төгрөгөөр
арилжив. Үүнээс 11 ХК-ийн
хувьцааны ханш дээшилж, 26 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Булган
ундрага" (BUN +15.00%), "УБ-БҮК"
(BUK +1.24%) болон "Дархан нэхий" ХК (NEH +0.88%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Э-Транс
ложистикс" (ETR -12.36%), "Силикат" (SIL -11.36%) болон "Ногоон хөгжил
үндэсний нэгдэл" ХК (JLT -9.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 41,417 ширхэг
нэгж эрхийг 17.8 сая төгрөгөөр, компанийн
бондын хоёрдогч зах зээлийн арижаагаар төгрөгийн 5000 ширхэг
бондыг 499,200,000 төгрөгөөр, ам.долларын 742 ширхэг
бондыг 74,138 ам.доллароор
арилжсан бол багцын арилжаагаар "Монгол шевро" ХК-ийн 25,279 ширхэг хувьцааг 250,009,310 төгрөгөөр тус
тус арилжив.
ТOП-20 индекс -1.64% хувиар
буурч, 38,161.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,453,552,496,363 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.