Хэлтэс, агентлагийн дарга нарт ажлаа эрчимжүүлэх үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-09 18:28:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаас хэлтэс, агентлагийн дарга нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, ажлаа эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусний халдварын нөлөөгөөр төрийн ажил хязгаарлагдмал нөхцөлд удаашралтай явагдсан. Иймд төрийн байгууллагын бүх шатны үйл ажиллагааг эрчимжүүлж, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан, хугацаанаас хоцрогдож байгаа ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга хэлэв.

Мөн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, С.Ундрах, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, ТЗУХ-ийн дарга Н.Энхцэцэг нар төрийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарах асуудал, нийгмийн салбарын зорилтууд, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр заавар, зөвлөмж өгсөн юм.

Тухайлбал, хуулиас том журам гаргачихаад тэрийгээ хэрэгжүүлэх гэж иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг. Тиймээс байгууллагадаа цахимжуулалтыг сайтар нэвтрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх талаар онцлон ярилаа.  Мөн байгууллага хооронд ажлын уялдаа холбоо байдаггүй, ёс зүйн болон гэр бүлийн зөвлөлийг үр дүнтэй ажиллуулдаггүй гэхчлэн олон асуудлыг хөндөв.

相关新闻