ОХУ-ын Алтайн хязгаарын бүс нутгийн бизнес эрхлэгчид манай улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-09 10:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн хязгаарын бүс нутгийн төлөөлөгчид энэ сарын 14-16-нд манай улсад айлчилж, бизнес уулзалт хийхээр төлөвлөжээ.


ОХУ-ын Алтайн хязгаарын бүс нутгийн бизнесийн бүрэлдэхүүнд:

  • Хүнсний болон зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлж буй “ALTAY GOLD”,
  • Тариа, тослог ургамал, ургамлын тос худалдан авч нийлүүлдэг “Альфа групп
  • ХАА-н бүтээгдэхүүн (зөөлөн буудай, хүнсний зориулалттай овьёос, маалингын тос) худалдан авч нийлүүлэгч “Авиком трейдинг”,
  • Байгалийн цэвэр гаралтай ургамлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арвин туршлагатай, өөрийн уламжлалтай, найдвартай хамтрагч гэдгээ баталж чадсан. 700 гаруй ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Компания Хорст”,
  • Шар айраг болон согтууруулах ундааны бус бүтээгдэхүүн, квас, нимбэгний ундаа, цэвэр ус, рашаан, эрч хүчний ундаа зэрэг 100 гаруй нэр төрлийн ус, ундааг “БОЧКАРИ 1” ХХК  санал болгохоор ирнэ.

 

相关新闻