Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд ингэ ихэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-07 23:04:55


Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын малчин Ш.Дашчирэвийн хотонд ингэ ихэрлэжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын  Баян-Говь багийн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шөвгөрийн Цэдэндорж агсны дүү Ш.Дашчирэвийн хот айлд гуравдугаар сарын 7-ны өдөр ингэ ихэрлэжээ.

Ингэ ихэрлэхийг монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж бэлгэшээж ирсэн билээ. Нутгийн түмэн дэлгэр сайхан цаг ирэх нь хэмээн бэлгэшээж байна.

相关新闻