“Цодгор хүү-2022” тэмцээнд 70 гаруй шатарчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-07 11:05:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2022” тэмцээн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.

Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжих зорилгоор аймгийн ГБХЗХГ-аас энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. “Цодгор хүү-2022” аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг 4 насны ангиллаар зохион байгуулж, нийт 70 тамирчин оролцож, оюуны хүчээ сорьж өрсөлдсөн юм. Шилдэг оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс дэлгэрэнгүй танилцууллаа. 


-5 хүртэлх насны ангилалд: 

Эрэгтэй 

• Бямба-Нанжидын Сэргэлэнбат /Чандмань сум, цэцэрлэг/ 

Эмэгтэй

• Алтангэрэлийн Аминсондор /4-р цэцэрлэг/ 

-7 хүртэлх насны ангилалд: 

Эрэгтэй 

• Дэчиндоржийн Мөнхнаран /1-р сургууль/

• Мэргэнбаатар Анаржаргал /1-р сургууль/

• Мөнх-очир Лхагвадорж /1-р сургууль/

Эмэгтэй 

• Доржнямбуу Энхнасан / Бигэр сум/

• Мөнхбат Удвал /1-р сургууль/

• Туяацэцэг Энхнасан /Чандмань сум/

-9 хүртэлх насны ангилалд: 

Эрэгтэй 

• Энхмандах Өсөх-Ирээдүй /1-р сургууль/

• Бямбадорж Баярт-Ирээдүй /1-р сургууль/

• Алтанхуяг Итгэлт /1-р сургууль/

Эмэгтэй 

• Дэчиндорж Арванжин /ХЭЦСургууль/

• Мөнхдэлгэр Есөн-Эрдэнэ /1-р сургууль/

• Ганбүүрэг Мөнхмишээл /1-р сургууль/

-11 хүртэлх насны ангилалд: 

Эрэгтэй 

• Энхтайван Амарбаясгалант /1-р сургууль/

• Хаш-Эрдэнэ Гомбосүрэн /1-р сургууль/

• Амгалан Пүрэвсум /Баян-Уул сум /

Эмэгтэй 

• Алтанхуяг Оюунтөгс /1-р сургууль/

• Лхагва-Очир Бадамгарав /3-р сургууль/

• Урантогос Нямжаргал /1-р сургууль/

Насны ангилалд тус бүрд эхний 1-р байрт шалгарсан хүүхдүүдийг “Цодгор хүү-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох замын зардлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцаж байгааг шагнал гардуулах үеэр тус газрын дарга Б.Алтайбаатар онцлон хэлсэн юм.


相关新闻