Сумдын төрийн албанд ажиллах боловсон хүчин дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр иргэдээс тавьсан гол асуудал нь төрийн байгууллагуудыг чадвартай залуу боловсон хүчнээр хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах тухай байв.
Тухайлбал, Нарийнтээл сумын ЗДТГ-т ажиллах төрийн захиргааны туслах түшмэлийн орон тоонд сонгон шалгаруулалтыг 2-3 удаа зарласан ч эзэнтэй болоогүй байна. Тамгын газрын ажилтнуудын ажлын ачаалал их, цалин бага байдаг нь залуучуудыг суманд ажиллах сонирхлыг бууруулж байгааг албаныхан хэлж байв.
Мөн сумдын Эрүүл мэндийн төвд их эмч, эх
баригчдын нөөц хангалтгүй байна. Энэ нь хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж
байгаа төрийн албан хаагчдад амьдрах орон байр байдаггүй, резидент эмчийн сонгон шалгаруулалтын журамд
өөрчлөлт орсон зэрэг асуудалтай холбоотой аж.