БНХАУ-д биткойны арилжаа огцом бууржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-03-04 16:46:48

БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ-д явагдаж буй биткойны арилжааны хэмжээ дэлхий дээрх нийт гүйлгээний 90 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо 10 хувь болж буурсан хэмээн тус улсын Ардын банкнаас пүрэв гарагт гаргасан мэдээнд дурджээ.


Энэхүү бууралтын шалтгаан нь сүүлийн 10-н жилд БНХАУ криптовалютын худалдаа, олборлолтын эсрэг тэмцэлээ эрчимжүүлсэнтэй холбоотой юм. БНХАУ 2013 онд биткойны арилжааг, 2017 онд криптовалютын биржүүдийн үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргасан билээ.


Криптовалютын арилжаа болон бусад хууль бус аргаар мөнгө татсан хэрэгт холбогдсон этгээдийг 10-н жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ хэмээн тус улсын Ардын дээд шүүх өнгөрсөн сард мэдэгдсэн юм.


БНХАУ өмнө нь дэлхийн криптовалютын төв байсан ба “Хуоби” зэрэг томоохон биржүүд тус улсад байгуулагдсан байдаг. Мөн шинээр олборлож буй криптовалютын дийлэнхийг тус улсад олборлодог байв. 

相关新闻