Ховд аймгийн ургамлын бүртгэлд 1291 зүйл ургамал хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.
Энэхүү өдрийг
"Түлхүүр зүйлийн амьдрах орчныг тэтгэж экосистемийг нөхөн сэргээнэ"
уриатайгаар тэмдэглэж байгаа талаар салбарын мэргэжилтнүүд хэллээ.
Ховд аймгийн ургамлын бүртгэлд 76 овгийн 405 төрлийн 1291 зүйл хамрагдсан байна. Үүний дотор нэн ховор 59, ховор 130 зүйлийн ургамал бий. Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт дэлхийд ховордсон бөхөн, ирвэс зэрэг олон амьтан амьдарч буй.