Бээжингийн байнгын оршин суугчдын тоо өнгөрсөн онд буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-03-03 13:07:33

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын нийслэл Бээжин хотын байнгын оршин суугчдын тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 21.886 сая болсон нь 2020 оны эцсийнхээс 4 мянгаар бага байна гэж хотын статистикийн газраас мэдээлэв.


Бээжингийн хүн ам 19 сая 161 мянга болсон нь Хятадын нийслэлд байнга оршин суугчдын 87.5 хувийг эзэлж байна.


Тус хотын нийт бүтээгдэхүүн 2021 онд 4.03 их наяд юаньд (637.33 тэрбум ам.доллар) хүрч, нэг хүнд ногдох нийт бүтээгдэхүүний хэмжээ 184 мянган юаньд хүрчээ.

相关新闻