Сумдын удирдлагуудыг нэгдсэн сургалтад хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн 19 сумын ИТХ-ын дарга,
Засаг дарга нарын нэгдсэн сургалт өчигдөр болж дууслаа. Сургалтаар аймгийн удирдлагууд,
хэлтэс, агентлагийн зүгээс 2022
онд хийх хөрөнгө оруулалтын ажил, цаг үеийн тулгамдсан асуудал, анхаарах шаардлагатай
ажлууд, салбар бүрийн зорилтын талаарх мэдээлэл
өгсөн юм.
Мөн
сумдын дарга нарын асуултад хариулт өгч, аймгийн Засаг
даргатай “Хамтран ажиллах гэрээ”-г
үзэглэлээ. Сумдын
удирдлагууд малын шүлхий өвчлөл, оготно устгал, “Тэрбум мод” хөдөлгөөн, худалдан
авах ажиллагаа, орон тоотой холбоотой асуултуудыг тавьж байв.
Аймгаас багийн Засаг дарга бүрийг
компьютержуулах, сумын ЗДТГ тус бүрт 2-3 компьютерийг принтерийн хамт олгож,
ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Сум бүрт киоск машин суурилуулна гэдгээ ЗДТГ-ын дарга
Ц.Ганболд хэллээ.
Энэ сарын сүүлээр ЗЗГДНТУТХ-ийн
шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгөх сургалтыг сумдын дарга нарыг
хамруулан зохион байгуулах бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ирж оролцох юм.