960 айлын орон сууцны хорооллын ажил удахгүй эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 1500 айлын орон сууцны хороолол
барихаар төлөвлөж байсан анхны төлөвлөлтийн зураг шинэчлэгдэж тус газарт ес
болон таван давхар барилгуудаас бүрдсэн 960 айлын орон сууцны хороолол барихаар
болжээ. Хорооллын зураг төсөв нь бэлэн болсон байна. Барилгын ажил удахгүй
эхэлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Аймгийн Засаг дарга
М.Идэрбат өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллах
үеэрээ Барилга хот байгуулалтын сайдын багцаас дээрх ажилд зориулж гурван
тэрбум төгрөгийг шийдүүлж, шугам сүлжээний ажлыг хийлгэхээр болсон байна.
Тус хороолол нь Баруун-Урт
сумын нэгдүгээр багт байрлах бөгөөд үүнд зориулж газар чөлөөлөлтийг хийж байсан
билээ.