Аймгийн ИТХ хуралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит есдүгээр хурал болж
байна. Энэ жил Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Алтан овооны 109
жилийн ойн их тахилгатай. Хурлаар эдгээр тэмдэглэлт баяруудыг нэгтгэн тэмдэглэх
тухай асуудлыг хэлэлцэн, Монгол Улсын Засгийн газарт саналаа хүргүүлэх аж.
Учир нь Алтан овооны их тахилгын
товыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталдаг.
Мөн ээлжит хурлаар ИТХ-ын зөвлөл
байгуулах, төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах, төлөөллийн байгууллагын гишүүн
сонгох, аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулах, Сүхбаатар суманд ИТХ-ын нөхөн сонгууль явуулах зэрэг үндсэн
зургаан асуудлыг хэлэлцэнэ.