Голомт банкны картаар Hippocards-ийн эрхээ сунгах боломж бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-03-02 12:52:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Голомт банк Hippocards аппликэйшнтэй хамтран Hippocards хэл сурах аппликэйшнийг хэрэглэгчдэд зориулж төлбөрийн шинэ шийдэл болох автомат сунгалт /Subscription/ үйлчилгээг нэвтрүүлжээ.


Hippocards аппликэйшн нь 13 улсын хэлний хичээл, 75000 гаруй үгсийн сантай, аль хэдийн хүмүүсийн хэрэглээнд амжилттай нэвтэрсэн гадаад хэл сурах аппликэйшн юм.


Уг аппликэйшнд Голомт банкны төлбөрийн системийг ашиглан бүх банкны картаа холбоод сар бүр автоматаар эрхээ сунгах боломжтой юм байна.


Тодруулбал, хэрэглэгчид дараах таталт хийх хугацаанаас аль нэгийг сонгон аппликэйшний эрхээ сунгах аж.


1 сар – 3990₮,                     2 сар – 7900₮,                     6 сар – 19900₮


Hippocards аппликэйшний онцлог: Үг цээжлэх сонирхолтой аргууд

Интернэтгүй үед ч ашиглах боломж

Цээжилсэн үгээ бататгах шалгалтууд

Түвшин тогтоох шалгалтууд

Унших, сонсох чадварыг сайжруулах нийтлэлүүд

Шинэ үгсийг сануулах тохиргоо

Супер шагналын сантай тэмцээнүүд

Амьдралд хэрэгтэй стори зөвлөгөө



相关新闻