ӨНӨӨДӨР: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал МҮХАҮТ-д болно.
09:00 цагт: Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан
Стандарт, хэмжил зүйн газар “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатай семинар “Блю скай” зочид буудалд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 9 сарын үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11:00 цагт: “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэнгийн нээлт "Чингис хаан" үндэсний музейд болно.
11:00 цагт: Оросын их, дээд сургуулиудын төлөөлөл оролцох “Оросын боловсролын үзэсгэлэн-2025”, Монгол, Оросын Найрамдлын 65 дахь өдрүүдийн нээлт РЦНК-д болно.
14:00 цагт: Дөрвөн улирлын эргэлт хөрөг баримтат киноны нээлт "Prime Cineplex Encanto" кино теарт болно.
-Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэлнэ.
-Монгол Улсын Филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлтийн “New season 2026” тоглолтоо толилуулна.
-MOZART 2Q тоглолт
Mонголын уран зургийн галерейд болно.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
-"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хилийн чанадад:
Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн гарч байна.
Мальт улсад Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээн болж байна.
Орон нутагт:
Хөвсгөл: Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж байна.
Сэлэнгэ: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
-БНСУ-ын Сөүл хотын Самёок их сургуулийн төлөөлөгчид 11, 12 дугаар ангийн суралцагчдад сургуулийн талаарх танилцуулга мэдээлэл хийнэ.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.