Хархорины Шүүхийн шинжилгээний албанд хоёр өрөө байр шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-01 18:46:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Х.Нямбаатар сайдыг Өвөрхангай аймагт ажиллах үеэр ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага, албан хаагчид өөрсдийн санал хүсэлтээ илэрхийллээ.

Томилолтоор ирж, жилийн 365 хоногийн турш бэлэн байдалд ажиллаж байдаг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад орон байрны асуудал ихээхэн тулгамддаг бөгөөд түрээсийн байранд амьдардаг олон албан хаагч байна.

Хархорин сумын Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалан тус албанд 8 дахь жилдээ ажиллаж байгаа, ам бүл тавуул, орон байрны ая тухтай нөхцөл хангагдаагүй, түрээсийн байранд амьдардаг хэмээн өөрийн тулгамдсан асуудлаа ярьсны дагуу аймгийн Засаг дарга А.Ишдорж орон нутгийн төсвөөс хоёр өрөө байрыг Шүүхийн шинжилгээний албанд шийдвэрлэж өглөө.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Цагдаагийн таван албан хаагчид иж бүрэн гэр олгохоор шийдвэрлэлээ.

相关新闻