Малын хулгайтай тэмцэх асуудлаар хээрийн сургууль зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хилийн цэргийн 0285 дугаар анги хамтран энэ
сарын 28-ны өдөр Цагааннуур тосгоны “Улаанбайшинт” хэмээх газарт хээрийн
сургууль зохион байгууллаа.
“Хулгайлагдсан болон бэлчээрээр улсын хил давж алдагдсан малыг эрэн
сурвалжлах, буцаан өгөх хамтарсан комиссын ажиллагаа” сэдэвт онол, практикийн хээрийн
сургуульд Хилийн цэргийн 0285 дугаар анги, Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт
хэрэгтэй тэмцэх хэсгийн алба хаагчид, Ногооннуур, Цагааннуур, Улаанхус сумын
удирдлага, хил орчмын багуудын Засаг дарга нар оролцлоо.
Хээрийн сургуулиар малын хулгайтай тэмцэх арга зам, хил давж алдагдсан малыг эрэн
сурвалжлах, буцаан өгөх асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг
өрнүүллээ.