Завханд 500 гаруй соёлын биет бус өв өвлөн уламжлагчид бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийн цахим бүртгэлийн систем нэвтрэх гэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын судалгааг авчээ.
Мөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын гэрэл зургийн бүрдлийг Соёлын өвийн Үндэсний төвд хүргүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар соёлын биет бус өвийн бүртгэлийн программд аймгийн 548 өвлөн уламжлагч бүртгэгдсэн. "Улсын тэргүүний ардын авьяастан" цол тэмдгээр найман өвлөн уламжлагч шагнуулсан байна. Соёлын биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар ард түмний билэг авьяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна гэж бий. Харин Соёлын биет бус өв өвлөн уламжлагч гэдэгт соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайдаас олгосон “Соёлын биет бус өв өвлөн уламжлагч” батламж бүхий этгээдийг хэлнэ. Соёлын биет бус өвийг өвлөн суралцагч гэдэгт соёлын өвийн төвийн бүртгэлд орсон, өвлөн суралцаж байгаа “Соёлын биет бус өв өвлөн уламжлагч”-ийн батламж аваагүй этгээдийг хэлнэ гэж аймгийн ЗДТГ-ын Соёлын хэлтсээс мэдээлэв.
Соёлын биет бус өвийг
өвлөн уламжлагчдийн тоо нэмэгджээ
Завхан аймагт анх 2019 онд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг илрүүлэх, дэмжих, түгээн
дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах.
Шинэ залуу ардын авьяастныг төрүүлэх зорилгоор Соёлын биет бус өвийн
бүтээлийн уралдааныг зохион байгуулж байсан. Тэр үед 22 сумын 292 соёлын биет бус өвийг өвлөн тээгч, ардын авьяастан бүртгэгдэж уралдаанд
орж байв. Харин өнөөдөр энэ тоо даруй нэг дахин нэмэгдээд буй нь сайшаалтай.
Өнөөдөр 24 сумын иргэдээс соёлын биет бус өвийн таван
ай сав болох эх хэл, аман уламжлалын илэрхийллүүд, ардын язгуур урлаг, үндэсний
уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай биет бусыг өвлөн
уламжлагчид байна. Тухайлбал, сартуул аялга, ботго
авахуулах сартуулын
зан үйл, хүүхдийн сэвлэг үргээх ёс гэхэд нутаг нутгаар
өөр байх жишээтэй.
Мөн мартагдаж устах аюулд орсон нутгийн ардын дуу “Богдын өндөр” уртын дууг
сэргээн дуулж
буй Идэр сумын ардын авьяастнууд, Отгон сумын
хуурын татлага, хулсан хуур. Тэс сумын ардын авьяастны урианхай биелгээ, “Жаран цагаан хонь” нутгийн ардын дуу гэхмэтчлэн
соёлын бие бус өвүүдийн өвлөн уламжлагчид бий гэв.