“Гэрэлт морьд” шинэ бүтээлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-02-28 15:32:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөл Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдаан зарлалаа.


Тус тэтгэлэгт уралдаан уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан гурван сая таван зуун мянган төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгох юм. Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй.


Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг 2022 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл arts@artscouncil.mn хаягаар хүлээн авах юм.

Өнгөрсөн жил энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 өдөр-100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл, соёл судлаач Ц.Солонгын “Дүрслэх урлагийн салбарын тогтмол хэвлэлд хийсэн судалгаа” төсөл тэргүүлж нийт таван сая төгрөгийн санхүүжилт хүлээн авчээ.

相关新闻