"Элсэлтийн ерөнхий шалгалт -2022"-ын бүртгэл үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.
Энэ сарын 14-нөөс эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж 4 дүгээр сарын 25-нд дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний төв мэдээлэв.
ЭЕШ-д бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС болон
МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Харин энэ
оны шалгуулагч /2022 онд ЕБС төгсөх/-д тухайн төгсөж буй сургуулийн
харьяалагдах аймаг /хот/-т шалгалт өгөх
юм.
Шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.