Тооллогын баг шинээр хадны зураг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-25 13:50:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажил Сүхбаатар аймагт эхэллээ. Тооллогын багийнхан 2 дугаар сарын 23, 24-ний өдөр Онгон суманд ажиллаж, есөн хүн чулуу, нэг хадны зургийг бүртгэн баримтжуулсан бөгөөд Будрын чулуунаас шинээр хадны зураг илрүүлсэн байна.

Эдгээр хүн чулууд нь Онгон сумын Хөрөгт, Шивээт, Будар, Таван толгой Шартад хад, Наран сумын Хүнт ухаа зэрэг газруудад байрлаж байна. Эдгээр нь бүгд улс, болон аймгийн хамгаалалтад байдаг дурсгалууд бөгөөд тооллогын багийнхан хуучин дурсгалуулыг баталгаажуулахаас гадна шинээр илрүүлж бүртгэн баримтжуулах зорилгоор ажиллаж буй аж.

Тооллогын баг 2 дугаар сарын 25-нд Наран, 26-нд Дарьганга суманд ажиллана. 

相关新闻