Аавынхаа хүртэж байсан цол тэмдгийг 40 жилийн дараа хүү нь гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баянгол сумын Хаяа
багаас төрсөн “Улсын аварга малчин” Чулуунбатын Баянмөнхийн шагналыг энэ сарын 21-нд гардуулж
өглөө.
“Аймгийн аварга малчин”, “Алтан төлийн эзэн” Ч.Баянмөнхийн аав
Я.Чулуунбат гуай 1982 онд “Улсын аварга малчин” болж байсан бол яг 40 жилийн
дараа хүү нь энэ хүндтэй шагналыг хүртэж байна. Өнгөрсөн жил Дундговийн Адаацаг суманд
отроор өвөлжиж, цагийн хатууг мэнд
давсан аваргынх энэ жил нутагтаа өвөлжиж буй бөгөөд хангай дэлхий ивээж, цаг агаар дулаан,
газрын гарц гайгүй байсны хүчинд мал сүрэг тарга тэвээрэг сайн авсан. Намраараа
л
өвөлжлөө дөө” хэмээж байв.
Ч.Баянмөнх аваргын гэргий
З.Мөнхжаргал малын
сүүгээр 25 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд сүүлийн 10 жилийн турш
улс, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулсан цагаан идээний үзэсгэлэн
худалдаанд оролцож, тэргүүн, дэд байрын шагналыг олон удаа
гардаж байжээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн Засаг дарга
А.Ишдорж нар улсын аваргын шагналыг гардуулсны дараа тус сумын Өндөр-Өнц багаас
“Алтан хурганы эзэн”-ээр шалгарсан Б.Пүрэвтогтохын шагналыг гардуулан өглөө.