Н.Наранд “Улсын аварга малчин”-ы шагналыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-02-24 13:13:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Өвөрхангай аймгаас 9 малчин хөдөлмөр, зүтгэлээ төрд үнэлүүлж, “Улсын аварга малчин” цол тэмдгээр шагнуулсан. Тэдний нэг болох Сант сумын Цариг багийн малчин Н.Нарангийнд “Улсын аварга малчин”-ы шагналыг нь энэ сарын 21-нд гардуулж өглөө.

“Улсын аварга малчин” Намсрайн Наран, түүний гэргий Төмөр-Уяагийн Пүрэвсүрэн нар 1988 онд илгээлтээр малчин болсон бөгөөд 1993 онд гэр бүл болсноос хойш хамтдаа буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж ирсэн хөдөлмөрөө ийнхүү үнэлүүлж байна.

Шинэ аварга “Манайх жилдээ мянга дөхсөн төл авчихдаг айл. Сүүлийн 2-3 жил цаг хүндхэн байснаас отор нүүдэл ихтэй, нутаг орондоо өвөлжиж ч чадаагүй. Харин энэ жил сайхан байна. Газрын бараг намраараа өвөлжиж, мал тарга тэвээргээ алдаагүй өвлийг өнтэй давсан болохоор энэ жил толгойн тоо тоогоор төл авна гэж бодож байгаа” хэмээн ярив

Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гардуулж, мөн нутгийн иргэд, албан байгууллагын удирдлагуудтай уулзалт хийн төр, орон нутгийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хүргэн үүрэг чиглэл өгч яваа юм.

相关新闻