Элэгний В вирусний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-23 17:04:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа аяны хүрээнд Сүхбаатар аймгийн 18-аас дээш насны бүх эрэгтэйчүүдэд элэгний В вирусний эсрэг тунг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Тархвар судлалын заалтаар эхний хоёр тунг үнэ төлбөргүй хийх бөгөөд гурав дахь тунг төлбөртэй буюу таван мянган төгрөгөөр хийх аж. Вакциныг харьяа сум, өрхийн эмнэлэгт хийнэ. Харин үүний өмнө гепатит В вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайг анхаарууллаа.

Тус аймгийн хүн амын нас баралтын шалтгааны дийлэнх хувийг хорт хавдар, үүн дундаа элэгний хорт хавдар эзэлдэг. Мөн нийт нас баралтын 60-аас дээш хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Тиймээс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх вакцины хамрагдалтыг эрчимжүүлэхээр болжээ. 

相关新闻