Израил “газар-газар” ангиллын пуужингаар Сирид цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /TASS/. Израил улс Сирийн Эль-Кунейтра мужийн орчимд “газар-газар” ангиллын пуужингаар цохилт өгсөн тухай SANA агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, пуужингийн цохилтын улмаас эд материалын хохирол учирсан байна. Цохилтыг Сиритэй залгаа хил дээр оршдог Голаны өндөрлөгөөс өгчээ.
Израил улс Сири дэх Ираны цэргүүдийн хяналтад байдаг агуулах, байгууламжуудад цохилт өгсөн гэж “Jerusalem Post” сонин мэдээлсэн байна.
Израилын Агаарын цэргийн хүчний "F-16" загварын дөрвөн сөнөөгч онгоц энэ сарын 9-нд Сирийн хилийг давалгүйгээр Дамаск мужийн Кисва тосгоны ойролцоох байгууламжууд руу удирдлагат пуужингаар цохилт өгсөн байна. Дараа нь хоёрдугаар 17-нд Голаны өндөрлөгөөс Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний байрлал руу “газар-газар” ангиллын 10 пуужин харважээ.