Сайд нарыг томилох УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-22 21:46:26

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 9:40 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд байнгын хороодын хуралдаан өндөрлөж, чуулганы хуралдаанаар шинэ сайд нарын томилгоог хэлэлцэнэ гэдгийг мэдэгдсэн юм. Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд сайдаар ажиллах нэр дэвшигчдийн танилцуулгыг хийв.

Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө давхар дээлтэй томилгоо хийхгүй хэмээж байсан ч өнөөдөр нэр дэвшүүлсэн 11 хүний 8 нь давхар дээлтэй байна. Мөн мэргэжлийн бус хүнээр яамдыг удирдуулах гэж байна. Өнөөдрийн хувьд сайд нарын нэрсийг өргөн барих сүүлчийн хугацаа тулчихаад байхад 11 сайдын нэрийг дэвшүүлээд байна хэмээв.

Үүгээр хэлэлцэх асуудалдаа орсон ба нэр дэвшигчдийг хүн нэг бүрээр хэлэлцэх юм.

Б.Туул

相关新闻