Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-22 18:21:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0,4 хувь, Монгол орны цэнгэг усны 74,6 хувийг агуулах Хөвсгөл нуурын эко систем сүүлийн жилүүдэд алдагдаж байна. Тухайлбал нуурт живсэн техник, хэрэгсэл, тоос тоосонцор, нэгдсэн зохицуулалтгүй усан замын тээвэр, төлөвлөлтгүй  аялал, жуулчлал, нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, замбараагүй газар олголт, хог хаягдал зэрэг хүний буруутай олон үйл ажиллагаа нөлөөлж байгаа юм. Иймээс тус  чуулганаар Хөвсгөл нуурын  байгалийн цогцолбор газарт газар олгох асуудал, нуурт живсэн автомашин техникүүдийн татан гаргах зэрэг олон  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ажээ.

 

相关新闻