Шивээговь сум 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 17:49:49

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ жил Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга барихаар болжээ.

Уг барилгыг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар албаныхан төлөвлөсөн байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сумын сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт нэмэгдэж хүртээмж сайжирна гэж орон нутгаас мэдээлэв. 

相关新闻