Он гарсаар гал түймрийн долоон дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газарт 2022 он гарсаар гал түймрийн долоон
дуудлага ирж, 30 сая төгрөгийн хохирол иргэдэд учирчээ. Ихэвчлэн иргэдийн
хайхрамжгүй үйлдлээс шалтгаалан гэр, малын хороо шатсан байна.
2021 онд тус байгууллагад нийт 103 дуудлага
бүртгэгдсэнээс гамшиг ослын 65, гал түймрийн 38 дуудлага ирсэн бөгөөд 344 сая төгрөгийн хохирол учирч, 10
хүний амь хохирчээ. Тус байгууллагын аврагч, алба хаагчид дуудлагын
дагуу шуурхай ажиллан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 8 тэрбум 511 сая төгрөгийн өмч хөрөнгө, 150 хүний амийг аварсан байна.
Гал түймэр, гамшиг ослын эрсдэл жилээс
жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас иргэд,
байгууллагуудад гал түймэр, газар хөдлөлтийн үед аврах ажиллагаа явуулах,
урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага сургуулийг зохион байгуулж, эрсдэлийн
үнэлгээ хийж байна.