Арвайхээрт 16778 иргэн газар үнэгүй өмчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Арвайхээр суманд
нийт иргэдийн 50 хувь буюу 16778 иргэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх
тухай хуулийн дагуу 0.7 га газрыг үнэ төлбөргүй өмчилж байна.
Энэ жил Арвайхээр сумын ИТХ-аас
баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр 444 иргэнд газар өмчлүүлэхээр
төлөвлөсөн бөгөөд үүнээс 120 иргэнд 10 дугаар багаас, 180 иргэнд 11 дүгээр
багаас, 100 иргэнд 12 дугаар багаас газар өмчлүүлэх, 44 иргэнд Дайрганы голоос
зуслангийн газар олгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Одоогоор Засгийн газрын тогтоол
гараагүй байгаа учраас газар өмчлөх өргөдлийг хүлээн авч эхлээгүй байна.
Газрын харилцаатай холбоотой төрийн 72 төрлийн үйлчилгээ
цахимд шилжүүлснээс 42 нь иргэдэд
чиглэсэн үйлчилгээ юм. Тухайлбал
иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, эзэмшиж буй газраа өмчлөх,
барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх, зориулалт өөрчлөх, талбайн хэмжээ өөрчлөх, хэсэгчлэн
шилжүүлэх зэрэг нийт 21 хүсэлтийг Газрын цахим систем болон гар утасны аппликэйшнийг
ашиглан цахимаар илгээх боломжтой болсон. Мөн Газрын төлбөр
төлөх, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг хаанаас ч хэвлэн авах боломжтой болсон нь иргэдийн цаг
завыг ихээхэн хөнгөлж өгч байна.