Боржгин байшинг дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/ Боржгины өв соёлын үнэт өв болсон боржгин байшинг дэлхийн соёлын өв ЮНЕСКО-д бүртгүүлэхээр Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг “Чойрын богд шүтээн” ХХК зорьж байгаа аж.
Тус компани боржгин соёлын үнэт зүйлс, соёлын өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг хийдэг бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр амралт, зоогийн газрын үйл ажиллагаа давхар эрхэлдэг байна.
Боржгин байшин буюу "Чойр" загварын байшин гэж алдаршсан VIII, X, XII, XIV, XVI, XVIII чийний (чий гэдэг гэдэг нь 0.32 см-тэй тэнцүү) хэмжээтэй боржгин байшин бол нүүдэл суудалд тохиромжтой углуурга ховилоор нь салгаж залгаад ердийн хөсөгт ачиж тэгнээд барих газраа угсардаг онцлогтой.