Хатгал тосгоны хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-19 23:05:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж байна. 

“Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулах  комиссын дарга М.Хуягбаатар болон ажлын багийнхантай уулзаж, бэлтгэл ажлыг хангуулах, болзошгүй аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн.


Мөн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаар  судалж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.


Тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагдсан бөгөөд  5 га талбайг  эзэлж байна. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэвч хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл үүсдэг. Иймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байгааг орон нутгийн иргэд хэлж байлаа.

 

相关新闻