Мал эмнэлгийн салбарынхан уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-18 11:39:18

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газраас орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн удирдлагууд, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрчимжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бий болгох, нийгмийн баталгааг хангах, идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан уулзалт мал эмнэлгийн салбарын 2022 оны хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, боловсон хүчний нөөц бололцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийж, аймгийн Засаг даргаас холбогдох үүрэг чиглэл өгсөн байна.

Аймгийн мал эмнэлгийн газраас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 7.2 сая толгой мал, мал амьтны голомтот халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 600 гаруй мянган толгой мал хамруулахаар төлөвлөжээ.

相关新闻