Аймгийн Засаг дарга цахим хичээл заалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Өвөрхангай аймаг үүсэж байгуулагдсаны 91 жилийн ойн “Хүндэтгэлийн өдөр”. Аймгийн ИТХ-аас 2019 онд Өвөрхангай аймаг анх байгуулагдсан өдрийг түүх, судалгаанд тулгуурлан 1931 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хэмээн баталсан бөгөөд жил бүрийн энэ өдрийг “Аймгийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон билээ.
Тус өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж “Миний Өвөрхангай” цахим хичээлийг өнгөрсөн жилээс зааж эхэлсэн байна. Энэ удаа нийт хүүхэд багачууд, сурагчдынхаа төлөөллийг оролцуулан аймгийнхаа газар нутгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт болоод дурсгалт газрын талаарх хичээлийг заажээ. Өнөөдөр цахим сувгуудаар хичээлийг олон нийтэд хүргэх аж.
