Долоон иргэн архины хордлогод орж амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт он гарсаар согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 20 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 4,7 хувиар буурсан байна. Харин согтуугаар үйлдсэн зөрчил 188 бүртгэгдэж 36,2 хувиар өссөн байна. Золгүй байдлаар амиа алдах тохиолдол 14 бүртгэгдсэний дотор 7 иргэн архины хордлогод орж амиа алдсан байна. Иймээс иргэдийг баяр ёслолын өдрүүдэд архи согтууруулах унаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна.