Соёл урлагийн газрын зөвлөн туслах баг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-17 20:02:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл, урлагийн газрын зөвлөн туслах ажлын баг сумдад ажиллаж байна. Соёлын яамнаас бүх нийтийн соёлын боловсролын суурь түвшин тогтоох судалгааг улсын хэмжээнд 2 дугаар сарын 1- 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар аймгаас дээрх судалгаанд Баруун Урт, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Мөнххаан сумын иргэд хамрагдах юм.

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого улсын хэмжээнд 2021-2022 онд зохион байгуулж байгаа. Энэ удаагийн улсын тооллогын онцлог нь улс, аймгийн хамгаалалтад бүртгэлтэй 31 дурсгалыг газар дээр нь очиж баримтжуулан бүртгэж авах ажил хийнэ. Мөн энэ онд зохион байгуулах соёлын биет бус өв тээгчдийн улсын үзлэгзэр ажлуудын бэлтгэл ажлыг хангуулж яваа аж.

Энэ үеэр Соёл урлагийн газраас сумдын соёлын төвүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлыг газар дээр нь зохион байгуулж байгаа ажээ.

 

相关新闻