НҮБ-ын ажлын баг Өвөрхангай аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улс
дахь НҮБ-ын ажлын баг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. НҮБ-аас Монгол
Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратегийг тодорхойлж байгаа
ба энэ хүрээнд орон нутагт ажиллаж, судалгаа хийж яваа юм.
Өвөрхангай аймгийн зүгээс хүүхэд хамгаалал,
эрүүл мэнд, ундны усыг хамгаалах чиглэлээр санал солилцож, тулгамдсан асуудлаа
ярилцан ирэх таван жилд хамтарч ажиллахаар боллоо.
Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн замаар урагшлахад
дэмжлэг үзүүлэхийн тулд хөгжлийн стратегийн нэгдмэл алсын харааг
тодорхойлохоор Засгийн газар, хөдөө орон нутаг, хувийн хэвшил, иргэний
нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг хөгжлийн бүхий л оролцогч
талуудтай хэлэлцэж байгаагаа ажлын хэсгийнхэн хэлж байв.