Ховд голын нийт гадаргуугаар 10-15 гүнтэй халиа тошин гүйж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс ард иргэдийг Ховд голын мөсөн дээгүүр явахгүй байхыг
анхаарууллаа.
Тодруулж хэлбэл, одоо Ховд голын мөсний зузаан
дунджаар 110 см орчим ба олон жилийн дундажтай харьцуулахад 4 см-ээр нимгэн аж.
Мөн энэ өдрүүдэд Ховд голын нийт
гадаргуугаар 10-15 см гүнтэй халиа тошин гүйж байгаа.
Иймд явган болон машин техникээр мөсөн
дээгүүр явахгүй байхыг аймгийн УЦУОШТ-ийн Ховд-Өлгий усны харуулын өртөөнөөс онцгойлон
анхааруулж байна.