Булган аймагт мал хаваржилт тавтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-17 15:02:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт төмөр үхэр жилийн өвөл өнтэй болж, малын хорогдол багасч, мал аж ахуйн хаваржилт тавтай байна.

Аймгийн статистикийн хэлтсийн мэдээллээр өнгөрсөн сарын байдлаар 125 толгой том малын зүй бусаар хорогдож, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 мянган толгой мал буюу 7.4 хувиар буурсан байна. Нийт хорогдлын 1.6 хувийг адуу, 11.2 хувийг үхэр, 48,0 хувийг ямаа, 39.2 хувийг хонь эзэлж байна. Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай суманд малын хорогдлын 99,8 хувь гарчээ. Хорогдсон нийт том малын ихэнх нь аюулт үзэгдэл, мөсөнд цөмрөх, хад асганаас унах, өлдөх, даарах зэрэг шалтгааны улмаас хорогджээ гэж статистик мэдээнд дурдлаа.

相关新闻