Долоон суманд малын шүлхий өвчний 26 голомт үүссэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Он гарсаар
аймгийн хэмжээнд найман сумын 115 малчин өрхийн 4231 толгой малд шүлхий өвчний
шинж тэмдэг илэрч, 26 голомт үүссэн байна.
Аймгийн Мал эмнэлгийн газраас шүлхий
өвчний голомтыг цомхотгох, халдвар дамжин тархахаас сэргийлэх зорилгоор зургаан
сумын 200 гаруй малчин өрхийн 55063 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан
сэргийлэх вакцинжуулалтыг хийжээ.
Шүлхийн голомт бүхий сумдад 40 орчим албан
хаагч хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байна. Коронавирусээс шалтгаалсан хөл хориог
улсын хэмжээнд цуцалсан ч малын шүлхий өвчлөлтэй холбоотойгоор мал оролцуулсан
уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байхыг аймгийн Онцгой комиссын дарга сумдын дарга нарт үүрэг болголоо. Мөн хувь хүмүүсээс шүлхийн эсрэг тариа авч
малдаа тарьж байгаа байдлыг таслан зогсоож, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөхийг
холбогдох албаныханд даалгаад байна.