MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Сүүлийн 24 цагт халдварын 89 тохиолдол шинээр батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-15 16:50:44

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 89 тохиолдол бүртгэгджээ. Гурав нь лобаротарийн шинжилгээгээр батлагдсан бол 89 нь түргэвчилсэн оношлуураар тогтоогдсон байна.

Аймгийн төв буюу Хэрлэн суманд дээрх өвчлөлийн 56 тохиолдол бүртгэгдсэн бол Халхгол суманд 15 иргэнээс ковидын эерэг хариу гарчээ. Баяндун, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Цагаан-Овоо, Чулуунхороот суманд өвчлөлийн тохиолдол нэг оронтой тоонд багтаж байна.

Дархлаажуулалтын гуравдугаар тунгийн хамрагдалт аймгийн хэмжээнд 60,3 хувьтай байна гэж Дорнод аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

相关新闻