Сүүлийн 24 цагт 63 хүн эдгэрэн эмнэлгээс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-02-15 12:43:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Коронавируст халдвараар өвчилсөн хүний тоо 2 дугаар сарын 14-ний өдөр 35-аар нэмэгдэж, 21848 боллоо. Мөн тус өдөр 63 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 750 хүн эмчлүүлж байгаагаас 251 нь эмнэлэгт, 499 нь гэрээр эмчилгээтэй байна. Хавьтлын улмаас 264 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа аж.

Эмчлүүлэгчдээс 161 хүүхэд, 7 жирэмсэн эх байна. Халдварын давалгаа буурсан ч эрсдэл хэвээр байгаа тул хүн бүр халдвар хамгааллаа баримталж, амны хаалтаа тогтмол зүүн ариун цэврийг сахиж, бусдаас зай барихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. 

相关新闻