Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт цахим сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт цахим сургалт зохион байгуулав.
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан аймаг, сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн Батлах дүрэм, журмын төслийн үлгэрчилсэн дүрмийг боловсруулан хүргэсэн юм. Тухайлбал,
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, аймаг, сумын ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоож 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон билээ. Мөн “ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын жишиг, зарцуулах тайлагнах журам”-ыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөхийг заасан. Дээрх тогтоолуудтай холбоотой мэдээлэл, зөвлөмжийг сургалтад хамрагдагсдад холбогдох албанаас хүргэсэн юм. Сургалтад тус аймгийн 18 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга мөн аймгийн ИТХ-ын ажлын албаны нийт оролцсон тухай аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.