Харилцаа дууны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аубакирын санаачилгаар казахын ард
түмний ардын яруу найргийн нэгэн төрөл "айтыс" буюу харилцаа дууны улсын аварга
шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 6-ны өдөр Өлгий хотод зохион байгуулна.
Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг бөгөөд дэмжигч байгууллагаар Баян-Өлгий
аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар ажиллаж байна.
Уламжлал ёсоор харилцаа дуу /айтыс/-ны тэмцээнд оролцогсод урьдчилан ямар
нэгэн бэлтгэл хийхгүй, тухайн нөхцөл байдал, баяр ёслолын агуулгад тааруулан
шүлгээ зохиож домбордож дуулан өрсөлдөх юм.